2017 оны отго харваанд 160 гаруй харваач оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар, Үндэсний шагайн холбоо хамтран 2017 оны отго харваа буюу хаалтын харваан тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд аймаг, нийслэлийн 20 багийн 160 орчим харваачид оролцон, цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
“Нээлттэй харваа гэдэг утгаараа тэмцээн маш өргөн цар хүрээтэй болж байна. Манай тэмцээнд тогтмол арваад баг л оролцдог байсан бол энэ удаа хөрш зэргэлдээх аймгуудынхтай нийлээд 20 баг өрсөлдлөө. Бүсийн хэмжээний тэмцээн болж байгаа нь хаалтын харвааны гол онцлог байлаа. Ямар ч спортод дэмжлэг хамгийн чухал байдаг. Сүүлийн үед манай үйл ажиллагааг аймаг орон нутаг, Биеийн тамир спортын газраас маш сайн дэмжиж байгаа. Энэ удаагийн тэмцээнийг гэхэд аймгийн Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Тус хамт олон цаашид ч бидний ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Тэмцээний зохион байгуулалт сайн болж, оролцогчид маань сэтгэл өндөр байгаад үнэхээр баяртай байна” хэмээн аймгийн Үндэсний шагайн холбооны нарийн бичгийн дарга Б.Зоригтбаатар хэллээ.
Ирэх онд Сүхбаатар аймагт Биеийн тамир спортын байгууллага үүссэний 70 жилийн ой тохионо. Уг ойн хүрээнд сумдын спортын бага наадам зохион байгуулагдана. Спортын наадмын нэг төрөлд шагайн харвааг оруулахаар болжээ.
“Бид оны өмнөхөн бүх сумдадаа ажиллаад ирсэн. Энэ үеэр спортын бага наадамд үндэсний спортоос ямар спортын төрлийг оруулах вэ гэдэг саналыг авахад 12 сумын ес нь шагайн харвааг оруулъя гэдэг санал өгсөн. Тэгэхээр шагайн харваа спортын бага наадмын нэгэн төрөл болж орохоор болж байна. Мөн энэ оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг сумдад хийхээр төлөвлөсөн. Уулбаян сум бол шагайн харвааны түүхтэй нутаг гэдэг утгаараа ирэх дөрөвдүгээр сард шагайн харвааны тэмцээнийг тус суманд хийхээр болоод байна. Ер нь аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх талаар тусгай заалт орсон. Үүний дагуу дээрх ажлууд хийгдэж байна. Цаашид ч бид үндэсний спортын хөгжил дээр илүү анхаарч ажиллах болно”гэж аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Өлзийтогтох нээлтийн үгэндээ онцлов.
Монгол Улсын хүндэт харваач, харьшгүй мэргэн Б.Дондог тэмцээний талаар өөрийн сэтгэгдлээ хэлэхдээ “Би 50 гаруй жил шагай харваж байна. Монгол үндэсний шагай харваа маань үнэхээр сайхан хөгжиж байгаад ахмад хүний хувьд баяртай байна. Шагай бол хүний хийморь сэргээдэг сайхан наадгай, үүнд хүүхэд залуучууд маань дурлаж, тусгайлан хичээллэдэг, тоглодог болсон нь их талархууштай. Хүмүүс ч их дэмждэг болж. Энэ эрчээрээ илүү сайн цааш яваасай гэж хүсч байна” гэлээ.
Ийнхүү анх удаа хамгийн олон баг, хамгийн олон харваачдын уухайн түрлэг дунд хоёр хоног үргэлжилсэн тэмцээнд Улаанбаатар хотоос ирсэн харваачид тэргүүлсэн бол Мөнххаан, Хэнтий аймгийн Батноров сумдын баг харваачид удаах байруудыг эзэлжээ.

Т.Одончимэг