ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 12:25:33

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барив.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үзжээ. Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаагаа танилцуулав.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаараа өнөөдөртөө багтаж хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэнэ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд