Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 17,6 сая төгрөг зарцуулах захирамж гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-12 17:14:09
Ховд/МОНЦАМЭ/ Гамшгаас хамгаалах тухай хууль,төсвийн тухай хуулийн заалтууд, Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зарцуулалтын нийтлэг журмын 2,1,1 дэх заалтыг үндэслэн эрүүл мэндийн үйлчилгээнд тусламж үзүүлэх аймгийн Засаг даргын А/13 тоот захирамж энэ сарын 11-нд гарлаа.
Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг, эмийн сангаар дамжуулан эм худалдан авах боломжгүй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхэд нэг сая, өвөлжилтийн нөхцөл хүнд байгаа Дөргөн, Чандмань, Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад сумууд болон Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 300,0 мянган төгрөг буюу 5,1 сая төгрөгийн туламж үзүүлэхээр боллоо.
Өвөлжилт хүнд байгаа сумдын малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн бензин шатахууны зардалд 2,5 сая, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотор, зүрх судасны тасгийн халаалт, дулааны засвар, тохижилтыг сайжруулахад 9 сая, нийт 17,6 сая төгрөг зарцуулахаар захирамж гарлаа.
Түргэн тусламжийн үйлчилгээнд шаардагдах 17,6 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн гамшгаас хамгаалах сангаас тооцож олгохыг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболдод зөвшөөрлөө.

                                                                                                                                                              А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ