Шэньси мужийн түшмэл авлигын хэргээр 11 жил хоригдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-19 15:16:08

БЭЭЖИН. /TASS/. Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн даргын орлогч асан Жу Золи “сахилга батыг ноцтой зөрчсөн”-тэй холбоотойгоор албан тушаалаасаа огцорсон байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр, шүүх Жу Золиг авлигын хэрэгт буруутай гэж үзээд 11 жил хорих ял  оноожээ.

Си Зиньпин тэргүүтэй Хятадын удирдлагын “тав дахь үе” 2012-2013 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ