Энэ сарын 21-ээс малчдаа эргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-10 08:38:30
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ 2017 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймагт 122.556 толгой мал тоологдсон нь 2016 оныхоос 11.638 толгой малаар цөөрсөн байна.
Үүний гол шалтгаан нь зун нь ган болж өвс, тэжээлээ муу базаасан болон өвөлжилт хүндэрнэ гэсэн урьдчилсан мэдээллийн дагуу малчид малаа их хэмжээгээр эдийн засгийн эргэлтэнд оруулсантай холбоотой ажээ. 
Тус аймагт 12.117 адуу, 21.939 үхэр, 47.823 хонь, 40.648 ямаа, 39 тэмээ өвөлжиж байна. 
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 882 малчин өрх, 736 мал бүхий иргэн байна. Иймд орон нутгийн удирдлагууд энэ сарын 21-ээс Орхон, Булган, Сэлэнгэ аймагт өвөлжиж буй малчид болон 11 чиглэлд ажиллаж  өвөлжилтийн байдалтай танилцах юм. 
Б.Оюун-Эрдэнэ

     
 
Холбоотой мэдээ