"Хулгайчаас салцгаая" фэйсбүүк нээлттэй уриалга гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-08 12:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газраас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, иргэдээс энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээ мэдээлэл, видео бичлэг, фото зураг хүлээн авах, шалгах зорилгоор "Хулгайчаас салцгаая" https://www.facebook.com/groups/891949624298528/ фэйсбүүк нээлттэй группийг нээн ажиллуулж эхлээд байна.  Өнгөрсөн онд 21947 гэмт хэрэг бүртгэгдсэний 8614 буюу 39.2 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн үед гэмт хэргийг олонхийг ч хулгайн гэмт хэрэг, тэр дундаа бүлэглэн хулгайлах, хүхшдийг ч хулгайн хэрэгт уруу татах зэрэг явдал ихэссэн гэдгийг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа. Шөнийн цагт хулгай хийх явдлыг таслан зогсоох, гудамж ,талбай, орон сууцны орцыг камержуулах ажлыг ч нэмэгдүүлж байна. Тэгэвч хулгайн гэмт хэрэг буурахгүй байна.  Иймд иргэд та бүхэн дээрх группд нэгдэж энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж хамтран ажиллахыг Нийслэлийн цагдаагийн газраас уриалж  байгайг дуулгая.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ