Зочид буудал, сургуулиас хулгай хийгээд баригдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-05 12:59:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн нэг хоногт буюу  нэгдүгээр сарын 04-ны өдрийн 05:00 цагаас нэгдүгээр сарын 05-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас 1751 мэдээлэл дуудлага хүлээн авч шалгажээ. Үүнээс гэмт хэргийн 153, зөрчлийн 1312 /согтуугийн 129/, зам тээврийн ослын 286 мэдээллийг  шалгахад   гэмт хэргийн шинжтэй 79  үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Нийслэлийн  Баянгол дүүргийн 22 дугаар хороо хулгайн хэргийг  Орхон аймагт оршин суух тэнэмэл амьдралтай  35 настай Ж.А гэгч  согтуурсан үедээ  “М” зочид буудалд орж үйлчлүүлэгч иргэний саарал эрэгтэй хүрэм, Sky гар утас, түрийвчтэй бичиг баримт хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах дунд  сургуулийн түгжээгүй өрөөнд байсан  зөөврийн компьютерыг  тус сургуулийн харуул 34 настай эрэгтэй Д.Г хэмээгч хулгайлсныг илрүүлэн  шалгаж байна гэж цагдаагийн газраас мэдээллээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ