Америкийн иргэд Ким Жөн Уны сэтгэл зүйн байдалд санаа зовох хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-04 16:57:18
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын ард иргэд Ерөнхийлөгч Дональд Трампт биш Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны сэтгэл зүйн байдалд санаа зовох ёстой хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.
 
“Миний цөмийн товчлуур Ким Жөн Уныхаас илүү том гэх Д.Трампын “Твиттер” хуудастаа саяхан бичсэнтэй холбогдуулан нэгэн сэтгүүлч С.Сандерсаас “Цөмийн зэвсгийн асуудалд ийм хөнгөн хуумгай хандаж байгаа Д.Трампын сэтгэл зүйн байдалд Америкийн ард иргэд санаа зовох нь зөв үү? гэж асуухад “Манай улсын иргэд Умард Солонгосын удирдагчийн сэтгэл зүйн байдалд л санаа зовох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд тэрбээр олон ч удаа пуужингийн туршилт хийж, аюул занал учруулсан. Харин манай ерөнхийлөгч энэ бүхнээс айж эмээлгүйгээр америкчуудыг хамгаална гэсэн амлалтаа биелүүлэх болно” хэмээн хариулжээ.
 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ