"Нарантуул" захын цахилгаан барааны павильонд гал гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" захын хашаан дотор "Баялаг ундраа" төвийн хойно цахилгаан барааны павильонд гал гарчээ.
Гал гарсан тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан 12:53 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнүүд гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Б.Туул