Химийн хорт бодисонд хайнга хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 19:22:20

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Архангай дахь Тагнуулын ерөнхий газрын хэлтэс, аймгийн цагдаа, байгаль орчин аялал жуучлалын газрын хамтарсан баг химийн бодисын хадгалалт хамгаалалт ашиглалт зарцуулалтанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар химийн бодисын хадгалалт муу, агуулахуудын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, цонх хаалганы хамгаалалт хийгээгүй, ашиглалт зарцуулалтын тайлан хөтлөлт хангалтгүй, хаягийнбүрдэл дутуу, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж байхгүй, галын аюулын үед авах арга хэмжээний багаж хэрэглэгдэхүүн дутуу зөрчил илэрчээ.

Ийм холбогдох газруулаас алдаа дутагдлаа засахыг зөвлөжээ.  Энэхүү үзлэг нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэгджээ.

                                                                                                Архангай аймаг: Л.Булган

Холбоотой мэдээ