100 сая төгрөгийн азтан маргааш тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2017-12-23 17:14:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ сарын сугалааны тохирол маргааш буюу энэ 24-ний ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд  арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлсэн байх ёстой. Гэхдээ энэ сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтыг тохиролд хамруулах аж.

Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер азтан 100 сая төгрөгийн эзэн болох юм.
Б.Туул
Холбоотой мэдээ