Сөүл: Умард Солонгостой ямар ч болзолгүйгээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-22 18:08:37
СӨҮЛ. /Ёнхап/. Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулахын тулд манай улс Пхеньянтай ямар ч нөхцөл болзолгүйгээр яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байна гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны тэргүүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр,  ирэх онд болох “Пёнчан-2018” өвлийн олимпод Умард Солонгос оролцоно гэдэгт найдаж буйгаа Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны тэргүүн Чо Мюн Гён мөн илэрхийлсэн байна. Энэ олимп бол хоёр талын яриа хэлэлцээг эхлүүлж, харилцааг сайжруулах чухал боломж гэж тэрбээр үзэж байна.

Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой  асуудлыг шийдвэрлэхийн тулд манай улс Пхеньянтай харилцаагаа сэргээх алхмуудыг хийж байна” гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ