Сирийн арми 80 суурин газрыг чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-18 14:25:04

МОСКВА. /TASS/. ОХУ-ын агаарын цохилтын дэмжлэгтэйгээр Сирийн арми 80 суурин газрыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлж, 500 хавтгай дөрвөлжин км газар нутгийн хяналтыг буцаан авчээ гэж ОХУ-ын Зэвсэг хүчний штабын дарга Валерий Герасимов Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдэв.

“Сирийн арми суурин 80 газрыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлсөн нь дөрвөн жил үргэлжилж буй мөргөлдөөний үед гарсан хамгийн том ахиц, амжилт юм. Мөн 500 хавтгай дөрвөлжин км газар нутгийн хяналтыг буцаан авсан” гэж тэрбээр мэдэгджээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу ОХУ Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг есдүгээр сарын 30-нд эхлүүлсэн билээ. “Сухой Су-34”, “Су-24M бөмбөгдөгч онгоц, “Су-25” дайрагч онгоц, “Су-30СМ” сөнөөгч онгоц, “Ми-8” болон “Ми-24” нисдэг тэрэг зэрэг 50 гаруй агаарын техник уг ажиллагаанд оролцож байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ