Франц Сирид агаараас цохилт өгөхөөр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-08 10:34:22

ПАРИС. /Xinhua/. Сири дэх босогчдын цэрэгжсэн “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгөхөд бэлтгэж эхлэхээр төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

Европын улсуудад очих цагаачид болоод орогнол хүсэгчдийн цуваа тасрахгүй байгаа энэ үед Франц энэ тухай мэдэгдсэн юм.
Цагаачдын олонх нь зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Сири, Ойрхи Дорнодын бусад улс болон Африкийн улсуудын иргэд билээ.
Олландын хэлснээр, терроризм болон байлдааны ажиллагааны улмаас цагаачлалын хямрал үүссэн. Ийм учраас Франц терроризмтой тэмцэхэд чухал ач холбогдол өгч байна.

Сирийн агаарын орон зайд агаараас цохилт өгөх ажиллагааг тэлэх эсэхээ шийдэхийн тулд Сирийн дээгүүр Франц ажиглалтын нислэг хийнэ гэж тэрбээр хэлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ тэргүүтэй эвсэлд нэгдсэнээсээ хойш Францын хүчнийхэн Иракт “Лалын улс”-ын босогчдод агаараас цохилт өгсөөр байгаа юм.

Францын Засгийн газар Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрыг эрс эсэргүүцдэг бөгөөд түүний дэглэмийг түлхэн унагаахыг уриалж байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд