“Шилэн сургууль” программыг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 12:31:44

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар тус аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад “Шилэн сургууль” программыг нэвтрүүлж эхлэв.

Эхний ээлжинд 2-4 сургуулийг сонгож уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна. “НОБУ” компани нийслэлийн 115 дугаар сургуульд шилэн сургууль программыг нэвтрүүлж багш, эцэг эхчүүдийн талархалыг хүлээжээ. Энэ программ нь сургууль, багш, эцэг эх асран хамгаалагчид хоорондоо мэдээлэл солилцож хүүхдийн талаарх ойлголтыг нэг мөр болгож онлайн орчинд буюу дэвшилтэд технологиор шийдвэрлэж ирсэн байна. Уг программ хангамжийн талаар ЕБС-ийн захирлуудад мэдээлэл өгөх уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов. Багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ үед уг программыг ашигласнаар тухай бүрт оруулсан мэдээллийг яг тэр үед эцэг эх асран хамгаалагч нар шууд харах боломжтой. Түүнчлэн багшийн ажлыг хялбар болгосноор сурагч дад зарцуулах цагийн боломж нээгдэнэ.

Мөн цаг тухай бүрд мэдээлэл авснаар эцэг эх, асран хамгаалагч нар хүүхэдтэйгээ ямар асуудлаар ярилцах, юунд анхаарал хандуулахаа мэдэх зэрэг давуу талуудтай гэж танилцуулав. Энэ төрлийн программ хангамж нь Япон, Солонгос, Америк, Финлянд зэрэг олон улсад туршигдаж үр дүнгээ өгсөн систем юм байна.

                                                                                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ