“Apple” компани Калифорнийн түймэрт нэрвэгдсэн хүмүүст нэг сая ам.доллар хандивлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-13 17:23:41
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн байгалийн түймрийн улмаас хохирсон иргэд болон тус компанийн ажилтнууддаа тусламж үзүүлэхэд зориулан “Apple” компани нэг сая ам.доллар хандивлалаа.

“Бид Калифорни муж улсын түймэрт өртсөн ажлын хамт олон, найз нөхөд болон тэдний гэр бүлийнхэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа. “Apple” компани гамшигт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг сам ам.доллар хандивлаж байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн түймэрт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг “iTunes”, “App Store” зэрэг цахим дэлгүүрийн хэрэглэгчиддээ хандан “Apple” компани уриалсан байна.  
Э. Аянзаяа
 
Холбоотой мэдээ