АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам /АН/-ын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.
АН-ын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бидний өмнө бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан. Өөрөөр хэлбэл анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна” гэлээ. Түүнчлэн тэрбээр илтгэлдээ өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд АН-аас хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав.

Үүний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод хандаж Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэсний зэрэгцээ намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил, зөвлөгөөний хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар байгууллагынхаа мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Зөвлөгөөнд Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах аж.

Б.Туул