Эцэг эхчүүдийн анхдугаар зөвлөгөөнөөс төрийн байгууллага бүрийг “Хүүхдээ сонсох” өдөртэй болохыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт анх удаа “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” нэртэй эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Монгол хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлага чухал болохыг энэ зөвлөгөөнөөр тунхаглажээ.
Зөвлөгөөнд 24 сумын 3700 гаруй эцэг эхчүүд оролцоо. Харин аймгийн төв Улиастай сумд зөвлөгөөнд 420 төлөөлөгч оролцсон бөгөөд есөн цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд оролцлоо. Зөвлөгөөний үеэр эцэг эхчүүд хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж “Цахим ертөнц ба хэрэглээ”, “Хүүхдийн хөгжилд гэр бүлийн оролцоо”, “Хүүхдийг хөгжүүлэх эерэг аргууд”, “Хүүхдийн эрх хамгаалал” сэдвээр мэргэжлийн байгууллагуудын илтгэлийг сонсож санал хүсэлт хэлж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн зөвлөгөөнд оролцогч эцэг эхчүүдийн саналыг нэгтгэж уриалга гарган төр, иргэний нийгмийн байгууллагууд, сум, сургуулийн эцэг эхийн зөвлөлд хүргүүлэхээр боллоо. Зөвлөгөөнд оролцогчдын гаргасан нэг гол асуудал нь ургийн бичиг хөтөлж Монгол хүний удмын санг хадгалах уламжлалт ёс заншлаа дээдэлсэн гэр бүл болцгооё гэсэн уриалга байв. Түүнчлэн хүүхдээ сонсон хайрлан хүндэлж, хамтдаа хөгжицгөөе, хүүхдийнхээ төлөө гэр бүлийн гишүүн бүр эрүүл байцгаая, бага насны хүүхдийг хараа хяналтгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахгүй байх тухай уриалав. Харин төр захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудад хандан албан байгууллага бүр сард нэг удаа хүүхдээ сонсох өдөртэй болох, гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эцэг эх, олон нийтийн оролцоо хариуцлагыг ажлын нэг үзүүлэлт болгон үнэлж, эцэг эхийн хүүхэдтэйгээ ажиллах боломжийг бүрдүүлэхийг эцэг эхчүүд санал болгов. Цаашид “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

Б.Мягмарсүрэн