Таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ эд зүйлсийг хулгайлжээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2017-12-06 15:33:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлд хулгайн гэмт хэрэг буурахгүй, өссөөр байгааг ЦЕГ-т бүртгэгдсэн 45 хулгайн хэргийн мэдээнээс үзэж болно. Хулгайч нар гар утас, машины хучлага хулгайлж байгаад баригдсан бол сүүлийн үед таксины жолооч үйлчлүүлэгчийнхээ гар утас,  алтан гинж, ээмгийг хулгайлсан тохиолдол ч гарчээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргээс 32-ын тойрог хүртэл таксигаар үйлчлүүлсэн иргэн  эд зүйлсээ жолоочид алдлаа гэх гомдлыг өчигдөр цагдаагийн шуурхай дуудлагын  102 дугаарт ирүүлжээ. Гомдлын дагуу шалгахад Хан-Уул дүүргийн иргэн, 28 настай эмэгтэй Н-ийн
"I Phone-6" шаргал өнгөтэй гар утас, алтан шармал гинж, шармал өрөөсөн ээмэг, шармал зүрхэн хэлбэртэй зүүлтийг нь түүнд таксины үйлчилгээ үзүүлсэн Чингэлтэй дүүргийн иргэн 31 настай эрэгтэй Т нь хулгайлан авсныг  Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ