УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайдад асуулга хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга хүргүүлжээ.
Тэрбээр асуулгадаа цахим мөнгө, блокчэйн технологийн талаар төрөөс баримтлах бодлого, ялангуяа энэхүү технологийг хөгжүүлэх бол хэрхэн дэмжиж, хамтран ажиллах, татварын болон хяналтын ямар тогтолцоог нэвтрүүлэхийг тодруулсан байна.
Тодруулбал асуулгад, "Сүүлийн үед цахим мөнгөний талаар иргэд ихээр сонирхож, тус технологийг нэвтрүүлэхээр ТББ, холбоод ажиллаж байна. Гэтэл Засгийн газар, Монголбанк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ямар нэг тайлбар хийгээгүй байгаа нь бизнес эрхлэгчдийн дунд тодорхойгүй байдал үүсгээд байна. Гэтэл гадны улс орнууд энэхүү технологийг хориглоогүй төдийгүй, төрийн хяналттайгаар зохицуулах нь зүйтэй гэж үзэж буй. Иймд энэ талаарх чиг хандлагыг улам тодорхой гаргаж тавих хэрэгтэй" хэмээжээ.

Б.Туул