Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-05 13:56:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойг энэ сарын 9-нд тэмдэглэнэ.

Эл өдөр Ардчиллын төлөө намуудын нэгдсэн өдөр, Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ байгуулагдсан өдөр зэрэг түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиож буй. Ойн ёслол хүндэтгэлийн ажиллагаа Соёлын төв өргөөнд 11 цагаас эхлэх бөгөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нээлтийн үг хэлэх юм.

Энэ үеэр хүндэтгэлийн тоглолт болохын зэрэгцээ Монгол Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдаан болох аж.

 
Б.Туул
Холбоотой мэдээ