АЗХ-ны VIII Үндэсний чуулган энэ сарын 16-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-04 13:24:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан Залуучуудын холбоо /АЗХ/-ны VIII Үндэсний чуулган энэ сарын 16-нд Улаанбаатар хотод болно. 

Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны 400 гаруй төлөөлөл оролцох юм. Тус чуулганаар нийт 7000 орчим сонгогчдын талаас илүү хувийн саналыг авсан С.Эрдэнэболдыг тус холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж батламжлах аж.

Үүнээс гадна залуус нэгдэн үзэл санаагаа тодорхойлж илтгэл хэлэлцүүлэх бөгөөд цаг үеийн шинжтэй асуудлуудыг ярилцахаар тогтжээ.

 
Б.Туул
 
Холбоотой мэдээ