АНУ цөмийн шинэ бөмбөгийнхөө сүүлийн туршилтыг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-17 14:57:19

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Цөмийн аюулгүй байдлын үндэсний удирдах газар цөмийн “B61-12” шинэчилсэн бөмбөгийнхөө гурав дахь буюу сүүлийн туршилтыг Невада муж улсын Тонопа полигонд хийсэн тухайгаа мэдэгдлээ.

Туршилтыг цөмийн дэлбэрэлтийг хориглох тухай олон улсын гэрээний дагуу цэнэггүй явуулсан байна.

"Туршилт дууссан нь улс орныхоо болон холбоотон орнуудынхаа аюулгүй байдлыг тууштай хангахын нотолгоо боллоо" гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

“B61-12” нь 1960-аад оны үед бүтээсэн “B61” бөмбөгийг шинэчилсэн 12 дахь бөмбөг юм. Шинэчилсэн сайжруулсан уг бөмбөгийг 2020 оноос өмнө үйлдвэрлэж эхлэх ёстой бөгөөд улмаар B61-3, B61-4, B61-7 болон B61-10 гэсэн өмнөх хувилбаруудыг орлох ёстой байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ