"Машин механизм” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-12-01 17:31:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж "Машин механизм” ХК-ийн үнэт цаасыг  бүртгэлээс хассан байна.

Тодруулбал Компанийн тухай хуулийн дагуу Хөрөнгийн бирж "Машин механизм” ХК-ийн  албан хүсэлтийг  үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

“Машин механизм” ХК -ийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 58 008 ширхэг энгийн хувьцааг  “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу хассан байна.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ