Ши Жиньпин, Барак Обама нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-01 10:52:48
БЭЭЖИН. /Шиньхуа/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Бээжин хотод лхагва гарагт уулзсан талаар “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ “БНХАУ болон АНУ нь дэлхийн хөгжил цэцэглэлт, энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хятад болон АНУ-ын урт удаан, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх нь хоёр талын төдийгүй дэлхийн бусад улс оронд ихээхэн чухал” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд гаргасан Б.Обамагийн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, Хятадын Коммунист намын XIX их хурлын үр дүнг түүнд танилцуулжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама хоёр талын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргасаар байх болно гэдгээ мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ