Сураггүй болсон иргэнийг аврагчид эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 12:11:58

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн харъяат иргэн 47 настай эрэгтэй Э энэ сарын 9-нд ан хийхээр гэрээсээ гараад сураггүй болжээ. 

Сураггүй болсон иргэнийг Эгийн голын усанд осолдсон байж болзошгүй дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Аврагчид эхлээд Хогийн хонхор гэх газраас Мухар булан гэдэг газар хүртэл нийт 6 км газарт 11 цооног гаргаж шумбалт хийж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрлийн ажиллагааг өчигдөр 19:00 цагт түр зогсоожээ. Тэгвэл  өнөөдөр 09:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ