Дональд Трампын шүүмжлэлд хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-26 14:26:43
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Си-Эн-Эн” телевизийн тухай твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн шүүжлэлд тус телевиз “Дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх нь “Си-Эн-Эн” телевизийн үүрэг биш. Энэ бол таны үүрэг. Бидний ажил үүрэг бол мэдээлэл өгөх юм” гэсэн хариуг өөрийн твиттер хуудсаар дамжуулан өгсөн талаар ТАСС агентлаг мэдээлж байна.

“Си-Эн-Эн” телевиз улс орны нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл өгдөггүй учраас дэлхийд АНУ-ын тухай буруу дүр төрхийг бүрдүүлж байна” хэмээн өмнө нь Дональд Трамп твиттер хуудастаа тэмдэглэж байсан аж.
 
Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн олонхи хэрэгсэл өөрийнх нь эсрэг хандлагатай байдаг бөгөөд баттай биш мэдээлэл нийтэлдэг тухай Дональд Трамп өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. 
 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ