Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-17 07:08:47

Аргын тооллын  арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын  6. Ангараг гараг. Элдэв тэнгэртэн одтой, 7 улаан мэнгэтэй,улаагчин тахиа өдөр.

 Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Холбоотой мэдээ