Нохой тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг гэв

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-24 13:40:07
МОСВКА. /Би-Би-Си/. Шведийн Упсала хотын их сургуулийн судлаачдын баг 40-80 насны оршин суугчдын эмнэлгийн үндэсний бүртгэлийн сангийн мэдээлэл болон нохой тэжээдэг хүмүүсийн мэдээллийг харьцуулан шинжлэн судалснаар нохой тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдгийг тогтоосон байна. Ялангуяа терьер, ретривер, тайга болон бусад анч үүлдрийн нохой тэжээдэг хүмүүс бүр илүү эрүүл чийрэг байдаг аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, нохой тэжээдэг хүмүүс хоорондоо илүү их харьцдаг ба амьдралын идэвхтэй хэв маяг баримталдаг юм байна. Түүнчлэн нохой нь хүний биеийн дархлааг сайжруулахад нөлөөлдөг ажээ.

“Нохойтой ганц бие хүмүүсийн нас барах эрсдэл нохой тэжээдэггүй ганц бие хүмүүсээс 33 хувиар бага байдаг бол зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 11 хувиар  бага байдгийг судалгааны дүн харуулсан байна. Ганц бие хүмүүсийн хувьд нохой нь гэр бүлийн гишүүнийг орлож чаддаг аж” гэж Шведийн Упсала хотын их сургуулийн судлаачдын багийн ахлагч Мвеня Мубанга хэлсэн байна.
Э. Аянзаяа
Эх Сурвалж: БИ-БИ-СИ
Холбоотой мэдээ