Өвөрхангай аймагт бүтээн байгуулалт нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-23 20:24:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн сангийн 1,022 тэрбум төгрөгийн хөрөнгийг энэ онд найман төсөл, арга хэмжээнд зарцуулсан байна. Үүнээс 495 сая төгрөгийг 2016 оноос дамжин ирсэн бүтээн байгуулалтад зарцуулжээ.
Тодруулбал, Арвайхээр суманд 150 хүүхдийн цэцэрлэг барих, тус сумын 11 багийн өрхийн эмнэлгийг шинээр барих, Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын гэр хороололд авто зам тавих ажлыг дуусгасан байна. Мөн энэ онд шинээр “Ахмадын өргөө” барихад 400 сая, Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавжийн устгал, Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зардалд 91 сая, Үндэсний баяр наадмын үйл ажиллагаанд 35 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
Өөрийн төсвийн орлого болон төсөл хөтөлбөрийн тэрбум 177 сая төгрөгөөр Бат-Өлзий суманд 400 хүний суудалтай Соёлын төв, Нарийнтээл сумын Баянтээг багт Спорт заал, Уянга сумын Жаргалант багт 60 хүүхдийн дотуур байр барихад зориулаад байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ