Бан Гы Мүн айлчлах тухай мэдээлэл Өмнөд Солонгос байхгүй гэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-11-16 13:36:43

АНТАЛЬЯ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гы Мүн Умард Солонгост айлчлах тухай бид юу ч мэдээгүй гэж Өмнөд Солонгосын албаны хүн мэдэгдэв.

Та Бан Гы Мүний айлчлалын талаар мэдээлэл авсан уу гэж сэтгүүлчид түүнээс асуухад тэрбээр, “энэ талаар би сая л мэдлээ. Тиймээс надад хэлэх зүйл яг одоогоор алга байна" гэж хариулжээ.

Газар дундын тэнгис дэх Анталья хотод болж буй “Их-20”-ийн уулзалтад оролцохоор ирсэн тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн байна.

Бан Гы Мүн энэ долоо хоногт Умард Солонгост айлчилна гэж Нью-Йорк хотоос мэдээлсэнтэй холбогдуулан тэрбээр дээрх тайлбарыг өгчээ.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд асан Бан Гы Мүн Анталья хотод болж буй “Их-20”-ийн уулзалтад мөн оролцож байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ