Ирэх онд нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгө олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-14 16:53:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх онд нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгө олгоно.
 
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээний хүрээнд 2018 онд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  нийт хүүхдийн 60 хувийг хамруулахаар Засгийн газар тохиролцсон. Үүний дагуу ирэх жил нийт 684.0 мянган хүүхдэд олгохоор тооцож 164.2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. 
Харин энэ он дуусталх хугацаанд бол нийт хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох юм. Учир нь УИХ-аас энэ оны төсвийн тодотголыг батлахдаа өнгөрөгч 8 дугаар сараас хойшхи хугацааны хүүхдийн мөнгөний санхүүжилтийг баталсан. Ингэснээр өнгөрсөн 7 хоногоос эхлэн 8-10 дугаар сард мөнгийг зохих дансанд нь шилжүүлээд буй. Харин үлдэж буй 11, 12 дугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш тухайн иргэний сонгосон банкны дансанд шилжүүлэх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ