Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дагалдах хууль, тогтоолын төслүүдийг батлав.
Ирэх оны төсвийг хэлэлцэхийн өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь ирэх оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа одоо мөрдөгдөж буй заалтыг нарийвчлан, далд эдийн засагт явагдаад буй арилжааг ил болгон, татвар ногдуулах зохицуулалтыг нэмсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн байнгын хороо дээрх төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Өмч хувьчлалыг үр ашигтайгаар эрчимжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх зэргээр төсвийн зарлагыг бууруулах судалгаа, тооцоо хийх, Сангийн яаманд чиглэл өгч, Төсвийн байнгын хороо ажлын хэсэг байгуулан ажиллах боломжийг судлах, мөн бондын хүүг бууруулах гэх мэт зарлага бууруулах стратегийг тодорхойлон мөрдөх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байв.
Түүнчлэн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой тохиролцооны хүрээнд Засгийн газар төрийн албан хаагчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгасан төсөв, тэтгэвэр нэмэгдүүлэх төсвийн талаар Я.Содбаатар гишүүн тодруулан тайлбарласан. 2013 оноос хойш Монгол Улс төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй байсныг Ажлын хэсгийн гишүүд судалж байгаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөртөө нийцүүлэн нэг удаагийн үр дүнгийн урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын мөнгөн орлогыг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр, мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр 137.4 тэрбум төгрөг, үүний 124 тэрбум төгрөг нь тэтгэврийг нэмэгдэл, үлдсэн нь тэтгэмжийн нэмэгдэл байхаар тусгасан. 2013 оноос хойш тэтгэвэр, тэтгэмж, цалин дээр энэ хэмжээний шийдлийг аль ч Засгийн газар оруулж ирээгүй байхад энэ Засгийн газар тусгасан байгааг Я.Содбаатар гишүүн онцлон тэмдэглэж байв. Цаашдаа цалинг индексжүүлэн нэмэгдүүлдэг байх шийдлийг ОУВС-тай ярилцан, шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.
Ийнхүү гишүүд 2018 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссанаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Н.Туяа