Манай хөлбөмбөгчид Тайландын багт хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-07 11:46:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсэгт өрсөлдөж буй Монголын залуучуудын хөлбөмбөгийн шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Тайландын багтай даваа гарагт хийж хожигдол хүлээлээ.

Тайландын баг 19 дэх минутад тооны харьцааг нээв. Эхний хагас өндөрлөхөөс урьтаж Тайландууд дахин нэг гоол оруулж /манай шигшээ 45 дахь минутад торгуулийн цохилт алдсан/ нэгдүгээр үе 0:2-өөр өндөрлөв. Харин хоёрдугаар үе дөрөв дэх минутад Монголын шигшээ багийн 22 дугаартай Д.Билгүүн тоог 2:1 болгосон.



Манай залуус хоёрдугаар үед хэд хэдэн боломжоо ашиглаж чадаагүй бол Тайландууд сөрөг довтолгоог амжилттай өрнүүлэн, олдсон боломжуудаа гоол болгож Тайландын баг 5:2-оор хожлоо. Манай шигшээ багийн хоёр дахь гоолыг Г.Бат-Оргил 86 дахь минутад оруулсан юм.

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн I хэсгийн гурав дахь тоглолтууд өнөөдөр үргэлжилнэ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ