ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Хятад улсад айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-31 13:57:23
БЭЭЖИН. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятад улсад хийх хоёр өдрийн айлчлал  өнөөдрөөс эхэллээ гэж “ТАСС” агентлаг мэдээллээ.

Д.Медведев өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхахын сацуу хоёр улсын засгийн газар хоорондын комиссын уулзалтад оролцоно. Уг комиссын уулзалтын үеэр талууд эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны багц баримт бичигт гарын үсэг зурах ажээ. Мөн тэрбээр өнөөдөр Хятадын Өдрийн сонины төв байранд зочлохоор төлөвлөжээ.
 
Харин маргааш тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай яриа хэлэлцээ хийх аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ