Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр тогтов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-31 12:41:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр шинэчилсэн найруулгад оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

Завсарлагааны өмнө УИХ-ын гишүүн Я.Содбаатар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм. 

Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.
Б.Туул
Холбоотой мэдээ