“Гар худаг” болзолт уралдааныг энэ сард дүгнэнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 15:02:36

Дорноговь аймгийн Засаг даргын  энэ оны А/128 тоот захирамжийн дагуу 04 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ныг хүртэл "Гар худаг" болзолт уралдааныг сум, баг, иргэдийн дунд зарласан. Болзолт уралдаанд сумдууд хэрхэн оролцож буй талаар аймгийн ХААГ-ын дарга Ж.Наранболдоос тодруулахад “ Болзолт уралдаан дүгнэх хугацаа ойртож байна.

Одоогийн байдлаар Мандах сум орон нутагтаа хийсэн ажлаа тайлагнаж ирүүлсэн. Бид ойрын үед бүх сум руу холбогдож мэдээллийг хүлээн авч шалгаруулах ажлыг зохион байгуулна” гэв. Харин тус аймгийн Даланжаргалан  сум орон нутгийн иргэд малчдын хүчээр гар худаг шинээр гаргах ажлыг эрчимжүүлэх, малчдын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулж байгаа болзолт уралдаанд нийт 11 худаг шинээр гаргаж сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 11 дүгээр сарын 04-ны хурлаар хэлэлцүүлэн аймгийн ЗДТГ-т хүргүүлэхээр болжээ. “Гар худаг” болзолт уралдаанд Элдэв, Өнгөт, Бичигт, Олон овоо багийн малчид идэвхтэй оролцсон байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ