Дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг өмнөд хөршид алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-23 14:30:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бодибилдинг, фитнессийн спортын дэлхийн гурван удаагийн аварга Г.Угалзцэцэг өмнөд хөршид болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ.


БНХАУ-д 10 дугаар сарын 20-22-нд "China Hangzhou international-2017" хэмээх бодибилдинг, фитнессийн олон улсын тэмцээнд Монголын бодибилдинг, фитнессийн холбооны баг тамирчид өрсөлдсөнөөс ийнхүү ДАШТ-ий гурван алтан медальт, Азийн аварга Г.Угалзцэцэг алтан медалийн эзэн болж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулав.

Тэрбээр саяхан
эх орондоо болсон ДАШТ-ээс дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртсэн билээ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ