Сураггүй болсон иргэн нас барсан байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-10-21 12:17:39
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Уянга сумын Жаргалант багийн “Таац гол” гэх газраас 17 настай, эрэгтэй Ш сураггүй алга боллоо гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 17-ны өдөр хүлээн авч эрлийг шуурхай зохион байгууллаа.
Иргэн Ш нь 10 сарын 16-ны өдөр 16 цагийн үед малдаа яваад сураггүй болжээ. Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн 15 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 дугаар сарын 18-ны өдөр 14 цагт гэрээс нь 10 км-ын зайтай хойд зүгээс цогцсыг нь олсон байна.
Уг хэргийг Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд хэрэг, бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ