Залуус хэрэгтэй санаачилгууд гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 00:16:52

Булган аймгийн Залуучуудын холбооноос санаачилан “Бодлоос бодлого руу” нэртэй нүүр тулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Ямар нэгэн намын хүрээнд хийгдээгүй энэ арга хэмжээ нь залуучуудын дунд тулгараад байгаа асуудлуудыг шүүмжилж, хэцүү байна гэж шалтаглахын оронд гарах гарц, шийдэх шийдэл юу байгааг олноороо хэлэлцэх, гарц руу хамтдаа тэмүүлэх зорилготой юм. Сар бүр тодорхой нэгэн сэдвээр хэлэлцэгдэх уг арга хэмжээний эхнийх нь нээлт буюу танилцах маягаар эхэлсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, мөн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга,  Нийгмийн хөгжлийн хэлтсийн  дарга, Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Залуучуудын холбооны дэд дарга Ж.Ганболд нар зэргийн хүмүүс хүрэлцэн ирж санал санаачилга, шүүмжийг сонслоо.

Харин залуусыг төлөөлж төрийн албан хаагчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг 50 орчим залуус цугларлаа.

Залуусаас хөгжлийн төв буюу хамтдаа санал санаачилгаа нэгтгэдэг хамтдаа хөгждөг төвтэй болоё, манай аймгийн иргэдийн худалдан авалт эдийн засгийн урсгал Эрдэнэт хот буюу Орхон аймаг руу чиглээд байгаа нь манай аймагт томоохон зах худалдааны төв байхгүйтэй холбоотой, үүнээс гарах гарцын талаар, баяр ёслолыг архигүй тэмдэглэцгээе, мөн аймгийн хэмжээнд номын дэлгүүр дутмаг байна номын худалдааг өргөжүүлэх талаар гарц хайж олоё зэрэг санал санаачилгыг гаргалаа.

Дараагийн сарын хэлэлцүүлэг 12 сарын эхний 7 хоногт боловсрол сэдвийн хүрээнд болно.

П.Батням

Холбоотой мэдээ