Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тамгаа хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид сайдын тамгыг хүлээлгэн өгөв.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд тус салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүссэний зэрэгцээ УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Б.Туул