Сэг, зэмийг байгальд хоргүйгээр устгах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-10-19 23:16:21
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт Мерси кор олон улсын байгууллагаас мал сэг зэмийг устгах зуух, 21 суманд вакцин хадгалах хөргүүрийг олгож нийт 145 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Малын сэг зэмийг шатааж устгах зуух нь цагт 150 килограммыг шатаах хүчин чадалтай ба хорт утааг дахин шатаах давхар шаталттай байгальд хоргүй эко зуух гэнэ. Энэ зуух нь орон нутагт анх удаа нийлүүлэгдэж байгаа бөгөөд 1200 гардус хүртэл халж 100 килограммаас таван хувийн хаягдал гарах учраас ямар нэгэн халдварт өвчний голомт бүхий сэг зэмийг байгальд хоргүйгээр устгах боломжтой боллоо. Мөн орон нутагт нийлүүлэгдэж буй вакцины хөргүүр тус бүр нь нэг тоннын багтаамжтай, хөдөө орон нутгийн иргэд шаардлагатай үед хэрэгтэй тарилгыг стандартын түвшинд хадгалж, хэрэглэх боломжтой болж байгаа ажээ.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ