Булаг шандын эхийг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-17 09:49:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны алба, “Ханбогд хот тохижилт” ОНӨААТҮГ, Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс хамтран дээр арга хэмжээг зохион байгууллаа. Их булаг, Багабулаг, Далай булаг зэрэг булгуудын эх, ойр орчмын хогийг цэвэрлэлээ.

Их цэвэрлэгээний ажилд “Ханбогд хот тохижилт”ОНӨААТҮГ-ын нийт ажилчид, Сумын төсвийн байгууллагуудын ажилчидын төлөөлөл, Оюутолгой ХХК-ийн гэрээт компаниудын ажилчид, иргэд оролцож, 2 камаз автобус, 2 хог ачигч машин дайчлан ажилласан аж. Уг ажилд 60 гаруй хүн идэвх санаачилгаараа оролцсон байна. 
Цаашид булаг шандын эх болон ойр орчимд амрах зугаалах нэрийдлээр зориулалтын бус газарт хог хаягдал хаяж байгаа иргэдийн мэдээллийг хүлээн авч зохих арга хэмжээ авч ажиллах тул мэдээлээ ирүүлэхийг албаны хүмүүс мэдэгдлээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ