Улаанбаатарт 3-5 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-11-12 10:39:37

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус хүйтэн, говийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ