МАН-ын бүлэг хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөлөө.
Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Иймд одоо УИХ дахь МАН-ын бүлэг үргэлжлүүлэн Төрийн ордоны Б танхимд хуралдаж байна.
Бүлгийн хуралдаанаас сайд нарын томилгоог дэмжвэл эл асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барих юм. Хуралдааны дараа сэтгүүлчдэд бүлгийн нэгдсэн байр суурийг танилцуулах аж.
Б.Туул