Улаанбаатарт 1-3 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-11 08:49:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Увс нуур болон их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ