Том ягаан алмаазан шигтгээтэй бөгж 28.5 сая долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2015-11-11 12:48:47

ЖЕНЕВ. /AP/. Дуудлага худалдааны “Christie's” ордоноос Швейцарийн Женев хотод явуулсан дуудлага худалдаагаар 16 каратын ягаан алмаазан шигтгээтэй бөгжийг 28.5 сая доллароор худалдан авчээ.

Энэ нь урьд өмнө нь дуудлагаар худалдсан дэр шиг хэлбэртэй алмаазуудаас хамгийн том нь аж. Бөгжийг ямар хүн худалдан авсныг одоогоор мэдээлээгүй байна.

“Sotheby's” ордон лхагва гарагт мөн дуудлага худалдаа зохион байгуулах бөгөөд “Blue Moon Diamond” цэнхэр алмаазыг үнэ хаялцуулах аж. Уг алмаазны дуудах үнийг 35-55 сая доллароор тогтоожээ. Дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан алмааз бол “Graff Pink” юм. Таван жилийн өмнө хаялцуулсан уг алмааз 46 сая долларын үнэ хүрчээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ