Египетийн Аялал жуулчлалын сайд айлчлалаа хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-11 10:42:54

МОСКВА. /Sputnik/. Египетийн Аялал жуулчлалын сайд Хишам Зазоу Орос улсад хийх айлчлалаа хойшлуулсан тухай тус яамны төлөөлөгч Раша Азаизи мэдэгдсэн байна.

11 дүгээр сарын 17-19-ний хооронд Зазоу Орос улсад айлчлахаар төлөвлөж буй талаар Оросод буй Египетийн Элчин сайд Мохаммед Бадри өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. Синайн хойгт гарсан, Оросын “A321” зорчигч тээврийн онгоцны ослын талаар Египетийн Аялал жуулчлалын сайд хэлэлцэх байсан байна.

“Айлчлалыг цуцлаагүй, одоо ч хэлэлцэж байна. Байдал тодорхой болтол хэсэг хугацаанд хойшлуулсан” гэж Азаизи  хэлжээ.

Египетийн Шарм-эль-Шейх нисэх буудлаас  Санкт-Петрбургийн чиглэлд нисэж явсан Оросын “Airbus A321” нисэх онгоц осолдож, 224 хүн амиа алдсан билээ. Энэ нь Оросын агаарын тээврийн салбарт гарсан хамгийн том осол юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ