Улаанбаатарт 11-13 градус дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-09-29 09:05:22
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, Эхийн голын Баянбүрд болон говийн бүсийн өмнөд  хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.
Холбоотой мэдээ