Сар болон Ангараг гариг дээр хүн суурьшихад хамгийн сайн тохирох газруудыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
172@montsame.mn
2017-09-27 09:23:45
МОСКВА. /Спутник/. Европын одон орны физикчдийн албан ёсны Eroplanet цахим хуудсаар мэдээлснээр, Падуи ба Болонийн их сургуулиудын эрдэмтэд Сар болон Ангараг гариг дээр хүн суурьшихад хамгийн сайн тохирох газруудыг илрүүлсэн тухайгаа зарлажээ гэж ОХУ-ын мэдээллийн Спутник агентлаг мэдээлэв.
 
Мэргэжилтнүүд эдгээр гаригийн гадаргуугийн төрхийг шинжлэн судлаад, Сар болон Ангараг дээрх “лаавын хоолойнууд” ба агуйнууд нь хожим нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газрууд байх юм гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар, “лаавын хоолойнууд” ба агуйнууд нь хүнийг сансрын цацрагаас болон бичил сүүлт оддын урсгалаас хамгийн сайн хамгаалах юм байна.

“Лаавын хоолойнууд” гэдэг нь улайссан лаав жигд бус царцахад үүсдэг сувгууд аж. Лаавын өнгөн хэсэг нь илүү хурдан цацраж, хатуу цул бүрхүүл үүсгэдэг ба шингэн лаав дотуур нь аажмаар урсан явж өнгөрснөөр туннель бий болдог юм байна. Шинжээчдийн таамаглалаар, ийм туннелийн урт нь 65 км хүрдэг аж.  
 
Л.Батбаяр
Холбоотой мэдээ